T
Home / Blog / Vcard

Ухаалаг Нэрийн Хуудас + WhatsApp Дэлгүүр: Бизнесээ Өргөжүүлэх Шинэ Шийдэл

January 19, 2026
Ухаалаг Нэрийн Хуудас + WhatsApp Дэлгүүр: Бизнесээ Өргөжүүлэх Шинэ Шийдэл

Цаасан нэрийн хуудас, уламжлалт вэбсайтын эрин үе ард хоцорч байна. Өнөөдөр харилцагчид тантай хурдан холбогдох, бүтээгдэхүүнийг тань шууд үзэх, захиалга өгөх хялбар шийдлийг хайж байна. Энэ хэрэгцээг vCard (Дижитал нэрийн хуудас) болон WhatsApp Store-ийн хослол бүрэн хангаж чадна. Энэ нь зүгээр нэг нэрийн хуудас биш, таны "Халаасан дахь оффис" юм.

1. vCard буюу Дижитал Нэрийн Хуудас гэж юу вэ? 

Энэ бол таны мэргэжлийн дүр төрхийг илэрхийлэх цахим холбоос юм. NFC стикер (Tap.mn) эсвэл QR кодоор дамжуулан хүмүүс таны мэдээллийг гар утсандаа шууд хадгалж авна.

  • Бүх мэдээлэл нэг дор: Утас, и-мэйл, хаяг, сошиал сувгууд, вэбсайт гээд бүгд нэг товчлуур дээр.

  • Хэзээ ч шинэчлэх боломжтой: Утасны дугаар солигдсон уу? Шинэ цаасан нэрийн хуудас хэвлүүлэх шаардлагагүй, зүгээр л системдээ засчихна.

  • Password хамгаалалт: Хэрэв та мэдээллээ зөвхөн тодорхой хүмүүст харуулахыг хүсвэл нууц үгээр (Password Protected) хамгаалах боломжтой.

2. WhatsApp Store: Мессежээр Борлуулалт Хийх нь 

Зөвхөн холбоо барих мэдээлэл харуулах нь хангалтгүй. Таны дижитал нэрийн хуудас одоо "Борлуулалтын цэг" боллоо.

  • Бүтээгдэхүүний каталог: Өөрийн бараа, үйлчилгээний зураг, үнэ, тайлбарыг ухаалаг нэгийн хуудсандаа байршуулна.
  • Сагслах үйлдэл: Хэрэглэгч таалагдсан бараагаа сагсанд хийнэ.

  • WhatsApp руу илгээх: "Захиалах" товчийг дармагц хэрэглэгчийн сонгосон барааны жагсаалт болон нийт үнийн дүн таны WhatsApp руу бэлэн мессеж болж ирнэ. Ингэснээр харилцагчтай цаг алдалгүй холбогдож, нийлүүлэлтээ хурдан шуурхай хийх боломжтой.

3. Эдгээр шийдлүүд хэнд хэрэгтэй вэ? 

  • Хувиараа бизнес эрхлэгчид: Гар урлал, бялуу, гоо сайхны бүтээгдэхүүн борлуулдаг хүмүүс үнэтэй вэбсайт хийлгэх шаардлагагүй.

  • Үл хөдлөх хөрөнгийн зуучид болон Зөвлөхүүд: Өөрийн танилцуулга болон санал болгож буй үйлчилгээний багцаа (Services) шууд харуулах, цаг товлох.

  • Фрилансерууд: Портфолио болон үнийн саналаа нэг дор багтаах.

  • Ресторан, кафе: Менюгээ цахимаар харуулж, захиалга авах.

  • Үйчилгээ эрхлэгчид: Эмч, үсчин, гоо сайханч, массажист, артистууд үйлчилгээний цаг захиалгыг авах боломжтой.

4. Яагаад "Tap.mn" шийдлийг сонгох вэ? 

  1. Хурд: Хэрэглэгч таныг хайх шаардлагагүй, ганц товшилтоор (Tap) мэдээлэл авна.

  2. Хэмнэлт: Байнгын хэвлэлийн зардал гарахгүй.

  3. Орчин үеийн шийдэл: Байгалд ээлтэй ногоон шийдэл, технологийн дэвшлийг ашиглаж буй нь таны бизнесийн нэр хүндийг өсгөнө.

  4. Аюулгүй байдал: Мэдээллээ нууц үгээр хамгаалах, хүссэн үедээ идэвхгүй болгох боломж.

Бизнесээ дараагийн түвшинд гаргахад танд том баг эсвэл их хэмжээний хөрөнгө хэрэггүй. Танд ердөө Tap.mn-ийн vCard + WhatsApp Store шийдэл байхад л хангалттай.

Холбоо барих, Танилцуулах, Борлуулах – Бүгдийг нэг дор.

#Whatsapp #store #vcard #дижитал нэрийн хуудас #нэрийн хуудас
Share this article: